The Sustainable Fibre Alliance organized a three-day virtual conference this Autumn on the Sustainability of the Cashmere Sector. On the second day of the conference, four Mongolian speakers spoke on the theme of “Culture” how we can we learn from other disciplines that look at the realities of nomadic life from different angles. The Culture Panel speakers helped enlighten us by sharing their greater knowledge and understanding on how cultural photography, cultural artwork and ethnographic research are able to expose humanity’s connection to the natural world and what we can learn from pastoralists’ mentality and wisdom – their way of living that is inherited from ancient ancestors yet still so vibrant today.
P. Battulga, founder of the “EGEL” project for the study of Mongolian ethnic heritage and photography, gave his presentation titled “Transformation of nomadic life into modern design.” The report was divided into five subsections: Mobility, Colors, Numbers, Equestrian Culture and Miscellaneous. The speaker said that he was trying to give new ideas, new motivation and new ideas to professional designers and anyone who wants to develop the cashmere market in a sustainable way.
The artist T. Nurmaajav, who creates her artwork using the genre of Mongolian painting, presented fiive of her works: “Sunrise”, “Summer”, “Good Noise”, “Peace” and “Mongolian Wind”. She also talked about how she reflects the nomadic lifestyle, the general harmony of Mongolian paintings and innovative expressions in her works.
L. Jargalsaikhan, a nature photographer of birds, butterflies and insects, spoke about whether herders’ livelihoods are at a reasonable level with nature and wildlife, and how climate change and agriculture affect the balance of nature. He compared how natural degradation relates to the seasonality and attitudes of people, to the photographs of birds and animals that he took.
M.Enkhbaatar, a doctoral candidate at the Institute of History and Ethnology of the Mongolian Academy of Sciences, made a presentation on the topic of “Knowledge of Mongolian Shepherds about Goats”. The presentation was divided into four sections: “What is the role of goats in the herd?”, “Is it possible not to have sheep and goats in the city?”, “Responsible grazing of goats” and “Characteristics of goats”. It was also interesting to understand the difference between the Mongolian notion that “more goats destroy pastures” and simply explaining the pros and cons of goats herd.
Article in Mongolian
Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс ноолуурын үйлдвэрлэлд тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилготой сонирхогч талуудыг оролцуулсан “Ноолуурын салбарын тогтвортой байдал” сэдэвт гурван өдрийн виртуал бага хурлыг зохион байгууллаа. Уг хурлын хоёр дахь өдөр “Өв соёл” сэдвийн хүрээнд Монголын талаас дөрвөн хүн илтгэгчээр оролцож, өөрсдийн сонгож авсан сэдвийн хүрээнд илтгэл тавьлаа. Энэ хэсгийн чиглүүлэгчээр Монгол дахь Тогтвортой ноос ноолуур эвслийн захирал, доктор Б.Батхишиг ажиллаа.
Монгол угсаатны өв соёлын судалгаа, гэрэл зургийн “ЭГЭЛ” төслийг санаачлагч П.Баттулга “Нүүдэлчин ахуйг орчин үеийн дизайнд урвуулах нь” сэдвээр илтгэл тавьсан. Энэхүү илтгэл нь Нүүдэл, Өнгө, Тооно, Адуун соёл, Элдэв гэсэн таван дэд агуулгад хуваагдсан байлаа. Илтгэгч мэргэжлийн дизайнерууд болон, ноолуурын зах зээлийг тогтвортой хөгжүүлэхийг эрмэлзэгч хэн бүхэнд шинэ санаа, шинэ сэдэл, шинэ ойлголт өгөхийг хичээсэн гэдгээ илэрхийлж байсан ба гэрэл зураг гэдэг хэдэн зуу, хэдэн мянган үгийн үнэ цэнтэй баримт тул төслийн хүрээнд авсан 80 гаруй фото зураг илүү олон зүйл өгүүлсэн хэмээн итгэж буйгаа хэлж байв.
Монгол зургийн аргаар уран бүтээлээ туурвидаг, зураач Т.Нурмаажав өөрийн “Сэтгэлд мандсан нар”, “Зун”, “Сайн чимээ”, “Амар амгалан”, “Монгол салхи” зэрэг таван бүтээлээ хурал оролцогчдод танилцуулсан. Ингэхдээ мөн л нүүдэлчин ахуй, монгол зургийн ерөнхий өнгө зохицол, зохиомжийн шинэлэг илэрхийллийг бүтээлдээ хэрхэн тусгаснаа илтгэлдээ өгүүлж байлаа.
Байгалийн тэр дундаа шувууны, эрвээхэйн, шавьжны зураг авдаг гэрэл зурагчин Л.Жаргалсайхан илтгэлдээ малчдын ахуй амьдрал байгальтай, ан амьтадтай зохистой түвшинд байж чадаж байгаа эсэх, уур амьсгалын өөрчлөлт, газар тариалан зэрэг нь байгалийн тэнцвэрт хэрхэн нөлөөлж буй талаар ярилаа. Байгалийн доройтол цаг улирлын байдалтай яаж холбогдож байгаа, хүмүүсийн хандлага зэргийг өөрийн авсан шувууд, амьтадын зурагтай жишин ярьсан юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант М.Энхбаатар “Монгол малчдын ямаатай холбоогдох мэдлэг” сэдвээр тавьсан илтгэл мөн сонирхол татна. Уг илтгэл “Сүргийн дотор ямаа ямар үүрэгтэй вэ”, “Хоттой хонь ямаагүй байж болох уу”, “Ямаан сүргийн хариулга маллагаа”, “Ямааны онцлог шинжүүд” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байлаа. Монголчуудын дунд нийтлэг байдаг “Ямаа олширвол бэлчээр талхлагддаг” гэсэн ойлголтын ялгаа заагийг ойлгуулсан, ямаа хэмээх малын сайн хийгээд саар талыг энгийн ойлгомжтой талбарласан мөн л сонирхолтой байлаа.